
Ардчилсан намын дарга асан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ирэх 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвших гэнэ. З.Энхболд энэ удаа АН-ын ҮБХ-ны гишүүний ротацийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд байгаа. АН-аас УИХ-д нэр дэвших эрх авахын тулд ҮБХ-ны гишүүн байх учиртай.
Өмнөх сонгуульд тэрбээр С.Эрдэнэ “вангийн хошуу” гэгддэг Баянгол дүүрэгт нэр дэвшээд МАН-аас дэвшсэн “Оргил”-ын Н.Ганбаатарт ялагдсан юм. Тиймээс энэ удаа дүүрэг, тойрог сэлгэж байгаа нь энэ аж. Энэ тухайд тэрбээр “Би энэ удаад Баянгол дүүргээс биш Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой үзнэ” гэсэн.
Ийнхүү З.Энхболд Ц.Мөнх-Оргилыг амлан авлаа. Гэхдээ ирэх оны сонгуульд Ц.Мөнх-Оргилыг МАН уг тойрогт нэр дэвшүүлээ ч билүү, үгүй ч билүү одоогоор тодорхой зүйл байхгүй.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Энэ жил тус намын ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан. Нэр дэвшигчид энэ сарын 8-наас 22-ныг хүртэл намын гишүүд, дэмжигчидтэй уулзах сурталчилгаа нь нийт 14 хоног үргэлжлэх юм. Харин ротацийн сонгууль гуравдугаар сарын 24-нд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 cэтгэгдэлтэй
Сонгуульд нэр дэвших шаардлага байгаа юм уу юуч л хийхгүй байж юунд нь ингэтлээ дурлана вэ өмнө нь гараад юу хийв сайн бодоорой хө ардчилалын нэрийг баасдахгүй байвал сайн юмсан шүүмжэлсэнд уучлаарай
Parlamentiin 30 jiliin tuuhend Zika shig zangaragatai speaker baigaagui yum shuu
Чадвартай эх орныхоо төлөө гэсэн зүрх сэтгэлтэй энэ мэт хүмүүс монголд минь хэрэгтэй гарнаа амжилт.
Чамайг дэмжих болно
Demjine
Demjine
Баттулгынхаа хажууд байгаад дэвшсэн бол дэмжих байсаан.Гайгүй гэж боддог байлаа.