• Хүмүүс бид яагаад бусдын ээжийн сүүгээр хооллох болов?  

    admin

    admin

    2019-03-13

    Сүүний тухай

    Сүү бол эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн. Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг.

    Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг.

    Судлаачдын тогтоосноор “өдөрт 500 грамм сүү хэрэглэхэд насанд хүрсэн хүний амьтны гаралтай уургийн хоногийн хэрэгцээний 35 хувь, нүүрс усны 5 хувь, кальцын 69-75 хувь, калийн 24-30 хувь, магнийн 17-33 хувь, Д аминдэмийн 30 хувь, В2 аминдэмийн 33 хувь, А аминдэмийн 11 хувийг тус тус хангаж чаддаг” гэнэ.

     

    Насанд хүрсэн хүний бие сүүнд агуулагддаг лактозыг боловсруулж чаддаггүй.

    Хүмүүс бид эхээс төрөөд  хоолонд орох хүртлээ ээжийнхээ сүүгээр хооллодог. Гэтэл бусад хөхтөн амьтад шиг зөвхөн эхийнхээ сүүгээр хооллоод зогсохгүй, яагаад бусдын ээжийн сүүгээр хооллох болов? Тодруулбал үнээний сүүгээр…

    Сүүнд жимс болон бусад бүтээгдэхүүнд агуулагддаг элсэн чихрээс арай өөр төрлийн элсэн чихэр агуулагддаг. Үүнийг “лактоз” гэж нэрлэнэ.

    Хүүхэд байхад бидний бие эхийн сүүнд агуулагдах лактозыг боловсруулахад тусладаг “лактаза” гэх ферментийг үйлдвэрлэж байдаг.  Харин том болох тусам “лактаза” ферментийг үйлдвэрлэхээ больж, улмаар сүү уухад гэдэс дүүрэх, хатгах, суулгах шинж тэмдгүүд илэрдэг. Click To Tweet Сүү уусны дараа эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал таны бие “лактаза фермент” үйлдвэрлэхээ больж, өөрөөр хэлбэл, та сүүн дэх “лактоз”-ыг боловсруулж чадахгүй байна гэсэн үг юм.

    Жишээ нь үнээ, мөн муур, нохой нь нас биед хүрэхээрээ мөн адил лактаза үйлдвэрлэхээ больж, сүү боловсруулж чадахаа больдог.

    Сүүг анх баруун Европд суурьшсан, мал аж ахуй эрхэлдэг эртний хүмүүс хэрэглэж байв.

    Хүн буюу Хомо сапиенс төрлийн амьтад бид ойролцоогоор 300 000 жилийн тэртээ үүссэн гэдэг. Дөнгөж 10000 жилийн өмнө гэхэд хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт амьтны гаралтай сүүг ууж, хэрэглэх нь нэвтрээгүй байв. Эртний Грекчүүдээс эхлүүлээд үнээнээс сүүг сааж авдаг байсан гэдэг. Харин хамгийн эрт сүүг ууж,хэрэглэж эхэлсэн нь гэвэл одоогийн баруун Европын нутагт суурьшиж байсан, үхэр болон бусад амьтдыг гаршуулсан эртний хүмүүсийг нэрлэж болох ажээ. Click To Tweet

    МЭӨ 2350 жилийн тэртээ Эртний Грект үнээнээс сүү гаргаж авдаг байв.

    Хүний бие насанд хүрсэн хойноо ч сүүнд агуулагддаг лактозыг боловсруулж чаддаг болон хувьсан өөрчлөгдсөн нь.

    “Сүүг анх хэрэглэж эхэлсэн баруун Европын эртний хүмүүс мөн л адил сүүг боловсруулж чаддаггүй байсан байх. Гэвч цаг хугацааны туршид хувьсал явагдаж, насанд хүрсэн хойноо ч “лактаза” ферментийг үйлдвэрлэдэг болж удамшлын мэдээлэл нь өөрчлөгдсөн” хэмээн эрдэмтэд таамагладаг.

    Парис дахь Хүн төрөлхтөний музейн дэд профессор Лаур Сеегурел:

    Хүн төрөлхтөний удамшлын материалд лактаза байнгын статустай болох буюу насанд хүрсэн хойно ч оршсоор байх хувьсал нь 5000 жилийн тэртээ өмнөд Европд бий болсон. Төв Европын хувьд  3000 жилийн тэртээд лактаза фермент нь хүний бие махбодид байнгын статустай болон хувьсан өөрчлөгджээ.

    Үүнээс эртний мал аж ахуй эрхэлдэг хүмүүст “лактаза байнгын статустай” болох хувьсал илүү их явагдсан гэж ойлгох боломжтой. Учир нь мал ах ахуй эрхэлж, хөхтөн амьтдаас сүүг нь авч, хэрэглэхэд илүү ойр байсантай холбоотой юм.

    Европын хүн амын ихэнхи нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах өндөр чадамжтай байдаг бол Африк, Ази гаралтай хүмүүсийн маш бага хувь нь л сүүг боловсруулах чадвартай байдаг. Тийм ч учраас Азийн орнуудад буурцагны, буйлсны зэрэг ургамлын гаралтай сүү ихээр зарагддаг биз.

    Азийн улсуудад буурцаг, буйлс самарнаас гаргаж авсан ургамлын гаралтай сүүг ихээр хэрэглэдэг.

    Насанд хүрсэн Монгол хүн сүүг боловсруулж чаддаг байх нь ховор.

    Монголчуудын хувьд сүүг өдөр тутамдаа маш ихээр хэрэглэдэг боловч яг үнэндээ насанд хүрсэн монгол хүний бие лактаза ферментийг  үйлдвэрлэдэг байх нь ховор тохиолдолд тооцогддог аж. Нэг ёсондоо  лактаза ферментийн үйл ажиллагааг хянадаг бидний  ДНХ-ийн тэрхүү хэсэг нь мутацид бүрэн орж чадаагүй гэсэн үг. Тийм ч учраас үнээний сүүг дангаар нь, эсвэл устай холин сүүтэй цай болгон ууж хэрэглэхэд гэдэс дүүрэх,цанхайх, хатгах шинж тэмдгүүд илэрдэг байна.

     

    Бэлтгэсэн: Г.Сүрэн

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Харин ч эсрэгээрээ байх шүү, сүүтэй цай сүү бол байнгын хэрэглээ шүү дээ, наад шингээж чадахгүй байгаа үзэгдэл чинь удаан хугацаагаар сүү хэрэглээгүй үед үүсдэг түр зуурын үзэгдэл. Өөрөөр хэлбэл өнгөргүй болох л юм. Эрт дээр үеэсүүнийгчинь мэдээд хэлээд байсан юм шүү

      • таны хэлдэг яг үнэн, миний өвөө эмээ мөн манай гэр бүлийнхэн бүгд сүүтэй цайгаа байнга хэрэглэдэг. би бараг өдөр бүр сулхирын гурилтай, шар тостой цай чанаж нөхөр хүүхэддээ өгдөг, гэдэс яадаг ч үгүй шүү дээ. муу сүүгээр сүлсэн цай харин гэдэс дүүргэдэг тал бий шүү.

    • Шал худлаа. Хэзээ монгол хүн сүүтэй цай уугаад л гэдэс нь дүүрээд хатгуулаад байсан юм. Энд нэг зүйлийг онцлоход хувьсгалын өмнө 1918, 1919 оны хүн амын тооллогоор Хүрээний хүн амын 75 хувь нь Хятадууд байсан гэдэг. Тэгэхээр УБ-ын уугуул хүн амын дийлэнх нь хятад гаралтай, тэд л гэдэс нь дүүрдэг биз.Мөн Ховд Улиастай хоёр нь Монголын 2 дахь том хотууд байсан бөгөөд хүн ам нь дан хятадууд /300 хүрэхгүй монгол байсан/ байсан гэж Майский бичсэн байдаг. .