• Шинэ Зеландын террорист халдлагын хохирогчдын тоо 40-д хүрчээ

    2019-03-15

    Шинэ Зеландад халдлага болсны улмаас нас барсан хүмүүсийн тоо 40-д хүрсэн байна. Энэ тухай Ерөнхий сайд Жасинда Ардерны мэдээлснээр Крайстчерчид болсон буудлагын хэрэг  нь террорист халдлага байсан аж.

    “19:00 цаг гэхэд халдлагаар 40 хүн хохирсон байна” гэж тэр хэлжээ. Линвудын сүмд арван хүн нас барсан бол Дин-Авеню сүмд 30 хүн амиа алдсан байна. Одоогийн байдлаар бараг 50 хүн шархадсан бөгөөд янз бүрийн гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа аж.

    Шинэ Зеландын Крайстчерчид энэ эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 1:40 цагт болж өнгөрчээ. Хоёр сүмд гал нээсэн хэрэг гарсан юм.

    Одоогийн байдлаар цагдаагийнхан довтолгоонд оролцсон гурван эрэгтэй, нэг эмэгтэй дөрвөн сэжигтнийг баривчилжээ. Ерөнхий сайдын үзэж байгаагаар тэд бүгд хэт даврагсдын үзэл бодлыг дагаж мөрдөж байсан ч өмнө нь хууль сахиулах байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байжээ. New York Daily News сонины мэдээлснээр сэжигтнүүдийн машинаас тэсрэх бодис илрүүлсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ