• Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай Швед охин Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшлээ

    admin

    2019-03-15

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Шведийн 16 настай Грета Тунберг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшлээ.

    Шведийн парламентын төлөөлөгч Фредди Аустегард түүний өрнүүлж буй өрнүүлсэн уур амьсгалын эсрэг хөдөлгөөн нь дэлхийн энх тайван байдалд маш их хэмжээний хувь нэмэр оруулсан гэж үзсэн буйгаа илэрхийлэн, Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргажээ.

    Грета нь дэлхий даяар,өөрийн үе тэнгийн хэдэн зуун мянган хүүхдүүдийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, өөрсдийн дуу хоолойг бусдад хүргэхийг уриалж байгаа юм.

    Түүний уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөний нэгээхэн хэсэг болох #FridaysForFuture хөдөлгөөн өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд болно.

    [bctt tweet=”#FridaysForFuture хөдөлгөөнөөр дэлхий даяар хэдэн зуун мянган хүүхдүүд хичээл хаялт хийж нэгэн зэрэг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд уриалан жагсах юм.” username=”GeregMN”]

    Тэмцлээ эхэлснээс хойш Грета Тунберг дэлхийн улс орны удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг доривтой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардаж, шүүмжлэлтэй хандсаар ирсэн.

    Грета Тунбергний хэлсэн үгнээс:

    • Удаан хугацааны туршид улс төрчид болон эрх мэдлийг гартаа авсан хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй, гараа хумхилаа. Гэхдээ энэ байдал цаашид үргэлжлэхгүй. Бид өөрсдийн гэрийн даалгарваа хийчихсэн учраас энд нэгдэн жагсаж байна. Харин тэд хийгээгүй байгаа.
    • [bctt tweet=”Бага ярьж, их хийхийг хүсч байна. Бидэнд маш гайхалтай боломж бий. Гэхдээ одоо байгаа хэвээрээ үргэлжлүүлбэл, бид юунд ч хүрэхгүй.” username=”GeregMN”]
    • Үнэн гэвэл бид бууран, доройтсоор байна. Гэхдээ бүхнийг өөрчлөх цаг бидэнд бий.
    • [bctt tweet=”Та нар үр хүүхдүүддээ юунаас ч илүү хайртай гэж амаараа хэлдэг ч, тэдний ирээдүйг нүднийх нь өмнө хулгайлж байна. ” username=”GeregMN”]

    Хэрвээ Грета Тунберг Нобелийн энх тайвны шагналтнаар тодорвол, хамгийн балчир Нобелийн шагналтан болох юм.

    Хүүхдийн эрх, тэр дундаа өсвөр насны охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч, 17 настай Малала Юсуфзай 2014 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    0 cэтгэгдэлтэй

    × You need to log in to enter the discussion

    Холбоотой мэдээ