• Д.Отгонжаргал:Ломбардуудыг стандарттай болгосноор алдагдсан эд зүйл олддог болсон

    2019-03-15

    Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

    Монгол улсын хэмжээнд 2018 онд үйлдэгдсэн онцлох гэмт хэргүүдээс хүнийг алах гэмт хэргийн тохиолдол 192 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос  1.6 хувиар, залилах гэмт хэргийн 572 тохиолдолд бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 79.3 хувиар өссөн, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 366 тохиолдол байгаа нь өмнөх оныхоос 10.9 хувиар өссөн, хулгайн гэмт хэргийн 12328 тохиолдол бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 34 хувийг эзэлж байгаа өмнөх оныхоос 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    2018 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх буюу 34 хувийг эзэлж байсан хулгайн гэмт хэрэг Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан үе шат бүхий үйл ажиллагааг авч хэрэгжүүлсний дүнд энэ оны байдлаар 27.1 хувиар буурсан. Click To Tweet

    Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг 960 аж ахуй нэгж байдаг бөгөөд,  жилд 2826 ширхэг телевизор, 2417 ширхэг зөөврийн компьютер, 31456 ширхэг мөнгөн аяга, 68579 алт, мөнгө, монетон эдлэл, 54466 ширхэг гар утас,бусад эд зүйлс  35735 ширхэг барьцаанд тавигддаг байна.

    Ломбардад тавигддаг эд зүйлсийг зах зээлийн доод хэмжээгээр үнэлэхэд, жилийн хугацаанд 32 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц эд зүйлс ломбард буюу барьцаалан зээлдэх газраар дамждаг аж. Click To Tweet

    Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал:

    Байнга энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, орлогоо бүрдүүлдэг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлсэн.  Сүүлийн 2 жилийн хугацаанд хүний хулгайлагдсан эд хөрөнгө хаана зарж борлуулагдаж байгаа, түүнд тавигдаж байгаа хараа хяналт зэрэг хулгайн гэмт хэрэгтэй холбогдох асуудлууд дээр судалгаа хийж, барьцаалан зээлэх үйл ажиллагааны MNS 5274-2017 стандартыг шинээр батлуулан ажиллаж байна.

    Барьцаалан зээлэх үйл ажиллагааны стандартыг батлуулан, нэгдсэн системд орж хараа хяналттай болсноор хулгайн гэмт хэргийн эдийн засгийн хөшүүрэг болж байгаа байдал нь илааршиж, алдагдсан эд зүйл олдох байдал нь сайжирч байгаа гэж үзэж байна.

    MNS 5274-2017 стандартыг батлуулснаар барьцаалан зээлдэх газрууд эд зүйлийн гарал үүслийг тодорхойлуулах, хулгайн эдийг барьцаалан зээлдүүлэх газарт тавих тал дээр тавигддаг  хараа, хяналт сайжирсан, тухайн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийг эрсдэлийг бууруулах ажлууд хийгдэж байгаа юм.

    Хулгайд алдагдсан 132 гар утас Smartdevice вэбсайтаар дамжуулан олджээ

    Хэрвээ ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютер тань Smartdevice вэбсайтад бүртгүүлснээр хулгайд алдсан тохиолдолд буцаан олж авах боломжтой.

    Бүртгэлтэй гар утас хулгайд алдагдаж, өөр сим карт хийхэд автоматаар дохио илгээх аж.

    Одоогийн байдлаар 5322 ширхэг гар утас бүртгэгдэн байгаагаас хулгайд алдагдсан 132 ширхэг гар утас олдсон үзүүлэлттэй байна. Click To Tweet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ