• Н.Алтанхуяг намаа МАНАН-гийн булангаас гаргах гэж зөвлөхийн ажлаа өгчээ

    admin

    2019-03-15

    Ерөнхийлөгч Х.Баттулгын  Улстөрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг АН-ыг МАНАН-гийн булангаас салгахаар ажлаа өгснөө өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр дөнгөж сая Төрийн ордонд энэ мэдэгдлийг хийхдээ, шударга ёсыг тогтоох гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтарч ажиллалаа. Гэвч АН маань хүнд байдалд орж, МАНАН-гийн нэг булан болсон байна.АН-ын олон  шударга гишүүд  надад хандаж, та амиа бодоод байна. Тиймээс намаа авраач ээ гэсэн. Гэтэл би Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар юм ярихаар Ерөнхийлөгчийн байр суурь юм шиг сонсогдоод байна. Тиймээс ажлаа өгөөд өөрийн  эрх чөлөө, итгэл үнэмшлээрээ намынхаа төлөө ажиллахаар шийдлээ.

    Бид ардчиллын  төлөө явахдаа Элбэгдорж, Эрдэнэ нарыг намаараа тоглуулах гэж , МАНАН-д тоглуулах гэж яваагүй гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    0 cэтгэгдэлтэй

    × You need to log in to enter the discussion

    Холбоотой мэдээ