• Байртай болмоор байна уу

    admin

    admin

    2019-03-15
    Өчигдөр орой сошиал орчинд давалгаа үүсгэж, бараг бүх телевизээр гарсан нэгэн мэдээллийг уншигч танд хүргэе. Юнителийн Гэр интернэт үйлчилгээ нь байртай болох хүсэлтэй хүн бүрт зориулан маш том гэнэтийн бэлгээ задалсан байна. Гэр интернэтийн шинэ хэрэглэгч болсон хүн бүр мөн одоо гэр интернэт хэрэглэдэг хүмүүс ч энэхүү урамшуулалд оролцож байртай болох боломжтой гэнэ.
    Хан-Уул дүүрэгт ашиглалтанд орсон цоо шинэ хотхонд иж бүрэн тавилгатай 1 өрөө байрны эзэн Гэр интернэтийн хэрэглэгчид дундаас тодрох нь. Ганц байраар зогсохгүй 5 төрлийн багц бэлгийг ч аз од нь гийсэн хэрэглэгчиддээ өгөхөөр бэлдсэн гэнэ. Нэг багц бэлгээс нь дурьдвал Самсунг брэндийн 3 төрлийн гар утас, мобайл хэрэглээний бүтэн жилийн эрхийн хамт өгөх юм. Бас нэг багц бэлэг нь зөөврийн компьютер, гэр интернэтийн бүтэн жилийн дата эрх зэрэг 5 төрлийн багц бэлгүүдийг шууд нэвтрүүлгээр шалгаруулан өгөхөөр төлөвлөөд байгаа юм байна.

    Урамшуулалд оролцохын тулд шинээр гэр интернэтийн төхөөрөмж аван хэрэглэгч болох, эсвэл одоо гэр интернэттэй бол дансаа цэнэглэх, төлбөрөө төлөхөд хангалттай.

    Иж бүрэн тавилгатай 1 өрөө байрны эзнийг 5-р сарын эхээр тодруулах юм байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.