Багшдаа зодуулсан хүүгийн бие сайнгүй байна

2019-03-15

Хэнтий аймгийн Бор-Өндөр  цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б ангийн багшдаа золуулсны улмаас элэг нь бяцарч өчигдөр /2019.03.15/ ГССҮТ-д яаралтай хагалгаанд оржээ.

Энэ талаар хүүгийн ар гэрийнхнээс тодруулахад “Багш нь хичээлээсээ хоцорсон гэх шалтгаанаар хүүгийн маань толгой руу цохиж, гарыг нь өргүүлж байгад элэг рүү нь маш хүчтэй цохисон гэж ангийнх нь хүүхдүүд ярьсан. Улмаар хүүгийн маань бие гэнэт муудаж, амьсгал нь тасалдаж эхэлсэн. Одоогоор хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал нь сайнгүй байна” хэмээлээ.

Хүүг зодсон гэх багш Н гэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуульд Нийгмийн ухааны хичээл заадаг байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ