АНУ-д 2018 онд буу ашигласан гэмт хэрэг 57 мянга 103 удаа гарч, 14 мянга 717 хүний аминд хүрчээ

2019-03-15

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “2018 оны Америкийн хүний эрхийн тэмдэглэл”, “2018 оны Америкийн хүний эрхэнд халдсан үйл хэргүүд” хэмээх судалгааг нийтлүүлж, АНУ хүний эрхэнд халдсан бодит байдлыг илчиллээ.

"2018 оны Америкийн хүний эрхийн тэмдэглэл" зэргийг нийтлэв

Тэмдэглэлд “АНУ-ын Төрийн департамент “2018 оны улс орнуудын хүний эрхийн тайлан” нийтэлж, дэлхийн 190 гаруй улс орны хүний эрхийн байдлыг гуйвуулан зэмлэсэн. Гэвч дотооддоо хүний эрхийн ноцтой асуудал байхгүй мэт үл тоосон юм. 2018 оны Америкийн хүний эрхийн байдлыг ажиглахын төдийд ноцтой байдлыг нь мэдэж болно. Өөрийгөө “хүний эрхийн хамгаалагч” хэмээсэн АНУ-ын засгийн газрын хүний эрхийн бодит тэмдэглэл муу муухайгаар дүүрэн, мөн хэрэгжүүлж буй хүний эрхийн хоёрдмол стандарт нь урьдын хэвээр үйлчилсээр байна.

2018 онд Америкт буу ашигласан гэмт хэрэг нийт 57 мянга 103 удаа үйлдэгдсэнээр, 14 мянга 717 хүний аминд хүрч, 28 мянга 172 хүн шархадсан. Үүнд 3502 хүүхэд амиа алдах буюу шархадсан байна. 2018 онд Америкийн сургуулиудад 94 удаагийн буу ашигласан гэмт хэрэг гарч, нийт 163 хүн эндэж шархадсанаар хамгийн олон хүн эндэж шархадсан жил болсон юм. Түүнчлэн АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс маш бүдүүлгээр ухран гарсан” гэж тэмдэглэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ