Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн орлогч асан Н.Батааг яллагдагчаар татжээ

2019-03-15

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсын төсвийн их хэмжээний мөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхдээ тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөөгүй, онцгой комиссын олонхийн саналаар шийдвэрлэлгүй байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Н.Батаа нь Э.Бат-Үүлтэй 10 жилийн нэг ангийнх бөгөөд нэг хэсэг С.Эрдэнийн орлогчоор ажиллаж байсан нэгэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ