• О.Энх-Эрдэнэтэй өрсөлдсөн Энэтхэг хүү нэг сая ам.долларын эзэн болжээ

    2019-03-14

    Америкийн CBS телевизийн The World’s Best шоунд Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцож,эхний шатаа даван монголчуудаа баярлуулж байв. Ингэхдээ тэрбээр дэлхийн шилдэг 13 авьяастнаас 4 дүгээр байрт бичигдсэн. Гэвч  Энэтхэгийн 12 настай төгөлдөр хуурч Лайдэнтэй өрсөлдөж, 10 оноогоор ялагдан тэмцээнээс хасагдаж байв. Тэгвэл The World’s Best шоу өндөрлөж, манай авьяаслаг cow boy-г ялсан Лайдэн хүү түрүүлж, нэг сая ам.долларын эзэн болжээ.

    12 настай Лайдэн Надхасварам Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын “Бөглөгийн нислэг” зохиолыг хоёр дахин хурдасгаж тоглосноороо “бяцхан маэстро” хэмээн нэрлэгдсэн. Тэрбээр төгсгөлийн шатандаа   “Flight of the Bumblebee” аяыг маш хурднаар тоглож үзэгчид болон шүүгчдийг алмайруулж чадсан байна.

    Лайдэний сүүлийн шатанд үзүүлсэн үзүүлбэр:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ