• Макет төдийхөн Майдар хот руу оюутны хотхон нүүлгэнэ гэж ярьж болох уу,Баатарбилэг сайд аа

    admin

    admin

    2019-03-14

    Их,дээд сургуулиудыг Налайх,Багануур дүүрэг болон  Эрдэнэт,Дархан,Майдар зэрэг хотын аль нэгэн рүү шилжүүлэхээр ярьж байгаа гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг,дэд сайд Б.Ганбаяр нар ярьжээ.

    Үе  үеийн эрх баригчид их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай асуудлыг  ярьсаар ирсэн. Ялангуяа Боловсролын сайд болсон нөхдийн аман пиарын нэг “ажил” бол энэ.   Энэ удаа  сайдын тамга атгаад удаагүй байгаа Ё.Баатарбилэг  ч мөн энэ асуудлыг эрчимтэй судалж эхэлсэн гэнэ. Ингэхдээ БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаар ахлуулсан ажлын хэсгийг шинээр байгуулжээ. Ажлын хэсэгт МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн удирдлага багтжээ.

    Уг нь анх их, дээд сургуулиудын хотхоныг  Налайх дүүрэг рүү нүүлгэнэ гэж  байснаа больчихоод Багануур руу нүүлгэе гэх болсон. Тэгвэл эдүгээ Ё.Баатарбилэг сайдынхаар Хөшгийн хөндий рүү ШУТИС-ийг нүүлгэх ажлыг судлаж байгаа аж.Харин Майдар хот руу бусад их дээд сургуулийг нүүлгэхээр судалж  байгаа юм байх.  Уг нь уг ажлын судалгаа бидний мэдэхээр арав гаруй жил хийгдэж ирсэн.Судалгаа бол хангалттай байгаа гэсэн үг.Харин хэрэгжилт дээр гацаасаар,үе үеийн эрх баригчид өөрсдийнхөө аман пиар болгосоор ирсэн. Гэтэл өнөөдөр дахин шинээр судалж,тэгэхдээ бүр байхгүй Майдар хот гээч рүү нүүлгэх гэж судалж байгаагаа Боловсролын шинэ сайд илэрхийлэв.

    Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрөөдлийн төсөл болох Майдар хот нь өнөөдөртөө түүний өрөөн дэх макетаас хэтрээгүй байгаа.  2012 онд Төв аймгийн Сэргэлэн сумын Зүрх уулын энгэрт шав тавьсан ч одоог хүртэл тэнд баригдсан байшин сав үгүй. Тэр бүү хэл Майдар нэртэй хот байгуулах тухай УИХ, Засгийн газрын ч шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны дөрөвдүгээр  сард Засгийн газраас Майдар хотын бүтээн байгуулалтад зориулж 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан.Гэхдээ үндсэн шийдвэр гараагүй байхад газар авах эрх үүснэ гэдэг юу л бол…?

    Тэгээд ч Монгол улсын Үндсэн хуульд Нийслэл Улаанбаатар гэж ганц хотыг л хуульчилсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хотын статусыг шийдвэл яахав ирээдүйд баригдах хотын нэгээр Майдарыг нэрлэж болох юм.

    Ийм байхад Майдар хот руу оюутны хотхоныг нүүлгэх асуудлыг судлах нь арай л гоомой явдал биш гэж үү? Түүний оронд одоо байгаа дүүрэг, хот руугаа нүүлгэх ажлыг өмнөх судалгаанууд дээрээ түшиглэн бодит ажил хэрэг болгохоор яривал арай л үр дүнтэй.

    Их,дээд сургуулиудыг хотоос нүүлгэчихвэл хотын түгжрэл багасч,ачаалал буурч,үндсэн иргэд нь аятай тухтай амьдрах орчин бүрдэнэ.Гэвч үе үеийн сайдууд ярьсаар,сүүлдээ бүр байхгүй хот руу нүүлгэнэ гэж ярьдаг болов.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ene yaria bol medeej Jenkogiin l shahaa . 7-8 jiliin hugatsaand gants mair burhanaa ch buren butneer ni bosgoj chadaagui l baigaa bizdee. Bi 2 jiliin omno ochij baihad endgui tachihsan ‘Mairad geh burhanii ed angiud l haragdsan. Jekogiin ih aidah tankaar orood ireh ulsiinh ni undes hel bichig boloh hanz ugeer mairdarii ali heseg bolohiig ni bichsen hanz haragdaj baisan .Odoo ter hanzaar bichsen temdeglel ni tsag hugatsaanii erheer salhind balaraad ogoo bizdee. kkk. Bas l 5-6 jiliin omno baihaa gandan hiideer yavj baihad hoihon told ni neg jijig putik bairluulchihsan ug tosliig taniltsuulj orgol handiv tsugluulj shushigtnuud ch chamgui handiv ogoh shig bolon.Olnii olon 5 tsen gegcheer chamgui mongo ni yu bolsnii medehgui ee.Bu tarip togtoochihson ‘Maidariin mugar huzuu ,zurh geed arai l terhuund ni geegui baigaa gazart neree bichuulvel 5-10 sayaiin handiv ogoh geed bicheetei baisan.