• Хүслээ хэлээд шоолуулж байсан охин дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй болсон түүх

    2019-03-14

    Англи хэл мэдэхгүй ч Кэмбриджд суралцах хүсэлтэй бяцхан Хаффингтон

    The Huffington Post Media Group-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, ерөнхий редактор Арианна Хаффингтон Грекийн Афин хотод Константиносын гэр бүлд ууган охин нь болон мэндэлжээ.

    Түүнийг 11 настайд нь аав, ээж нь салж, улмаар Хаффингтон дүүгийн хамт ээжтэйгээ амьдрах болов.

    Англи хэл мэдэхгүй, өрх толгойлсон ээжтэйгээ амьдардаг байсан түүнийг Кэмбрижийн их сургуульд суралцах хүсэлтэйгээ хэлэхэд хүмүүс шоолж, доромжилдог байсан ч ээж нь түүний талд зогсож, Хаффингтоны боловсролын төлөө Англи руу нүүхээр шийдсэн юм.

    Кэмбриджийн их сургуулийн Зөвлөлийн анхны гадаад Ерөнхийлөгчөөр сонгогдов

    Кэмбриджийн их сургуулийн Оюутны  зөвлөлийн анхны гадаад Ерөнхийлөгч

    Ийнхүү   Арианна Хаффингтон 21 насандаа Кэмбриджийн их сургуулийн  эдийн засгийн магистрын сургуулийг төгсжээ.

    Кэмбрижэд суралцаж байх үедээ сургуулийнхаа оюутны  зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байсайн бөгөөд энэ нь гадаад оюутан Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны тохиолдол байлаа.

    Анхны ном болох “ The Female Woman

    Их сургуулиа төгсөн, Нью-Йорк хотноо телевизийн сурвалжлагчаар ажиллахын хажуугаар өөрийн сонирхолдоо хөтлөгдөн зохиол бичиж эхлэв.

    Түүний анхны ном болох феминизмийн талаар өгүүлдэг  Female Woman ном нь хэвлэгдэн гарсан даруйдаа bestseller  жагсаалтад орж байв.

    Гэвч тэрхүү амжилтын дараах Reason After ном нь хэвлэгдэж гарахаасаа өмнө зургаан удаагийн татгалзсан хариу авч байсан юм.

    Хаффингтоны ээдрээт хувийн амьдрал

    1986 онд Майкл Хаффингтой гэрлэж, хоёр охинтой болов.  Эцэст нь нөхрөө бисексуал байсныг мэдэж,   1997 онд нөхрөөсөө салан,хоёр охиноо өөр дээрээ авчээ.

    Хаффингтоны бас нэгэн оролдлого

    2003 онд тэрээр Калифорни мужийн захирагчийн төлөөх сонгуульд өрсөлдсөн боловч амжилт  олсонгүй.

    Харин тэрээр  интернетийн тусламжтайгаар юу ч хийж болохыг ойлгосон юм. Түүний сонгуульд нэр дэвшихэд нь зориулан нээж, онлайнд байршуулсан хандивын дансанд нь нэг сая ам.доллар цугларсан байв.

    Huffington Post Media Group-ийг байгуулсан нь

    Ингээд Кеннэт Лэрэр-тэй Huffington Post Media Group-ийг хамтран  байгуулав.

    Анхандаа тэд энгийн мэдээллийн сайт байгуулав.Харин олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд Huffington Post Media Group-ийг олон улсын мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн,  мэдээ, мэдээллийг олон өнцгөөс нь уншигчдад хүргэж чаддаг шилдэг мэдээллийн сайт болгож чаджээ.

    “Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд”-ийн нэг Арианна Хаффингтон

    Түүний феминизм, соёл, улстөрийн талаар өгүүлсэн номнууд нь “Bestseller” жагсаалтыг үргэлж тэргүүлдэг.  Арианна Хаффингтон нь Time сэтгүүлийн  “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”,  Forbes сэтгүүлийн “Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд”-ийн нэгээр тус тус нэрлэгдэж байв.

    Арианна Хаффингтоны баримталдаг зарчмууд

    -2007 оны тэр өдөр миний бие туйлдаа хүртлээ ядарсан байсан учраас ширээн дээрээ толгойгоороо цохиж унасан. Миний шанааны яс хугарч, нүдэн дээрээ таван оёо тавиулсан. Үүнээс би илүү үр бүтээлтэй, урам зоригтой, баяр баясгалантай байхын тулд ердөө нойроо хангалттай хэмжээнд нь авч байх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

    -Зориг гэдгийг нэг төрлийн булчин гэж ойлгож болно. Хэр сайн дасгалжуулж ажиллуулна, төдий чинээ сайжирна. Зоригтой байхад миний айдас намайг удирдахгүй.

    -Маш олон хүн чамайг шүүмжлэх болно, шүүмжлэх ч хэрэгтэй. Гэхдээ тэдгээр шүүмжлэл хэзээ ч чамайг ялан дийлж болохгүй. Эс тэгвээс шинэ зүйлийг хийж чадахгүйд хүрнэ.

    -Бид байнга зөв шийдвэр гаргах боломжгүй гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл гэдэг нь амжилтын эсрэг ойлголт биш. Харин амжилтын нэг хэсэг нь юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ