Тэд эгчийнхээ дансан дахь мөнгийг авахаар очсон ч өгөөгүй тул маргалдаж, хороосон хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд БЗД-т байрлах “Саруул” хотхонд гал гарч, 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтайгаар олдсон байдаг. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажиллаж, хэрэгтэнг баривчилсан. Хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай Б нь үйлдсэнийг тогтоосон. Тэр шунахайн сэдлээр эгчийнхээ амь насыг нь хөнөөж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт гал тавьсан байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй