АНУ “Boeing 737 MAX 8” онгоцоор нислэг үйлдэхийг хориглолоо

2019-03-14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Этиопд болсон ослын талаар мэдэгдэл хийхдээ,

“АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал асуудал”

гэж мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл бүс нутгийн цагаар Лхагва гаригийн өглөө, АНУ-ын Холбооны нисэхийн Ерөнхий газраас албан ёсоор нислэг үйлдэж буй бүх Boeing 737 MAX нисэх онгоцыг даруй газардахыг үүрэг болгов.

Канад улсын зүгээс хиймэл дагуулын ажиглалтын мэдээллээс үзэхэд “5 сарын өмнө Жава тэнгист осолдож 189 хүний аминд хүрсэн  болон  одоогийн Этиопын ослын хооронд ижил төстэй байдал ажиглагдаж байна” хэмээн мэдээлж, Boeing 737 MAX нисэх онгоцыг нислэг үйлдэхийг хориглосон бусад 40 гаруй улстай нэгдсэн.

Канад улс Boeing 737 MAX нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хориглолоо.

 

 Мөн Хонг Конг Этиопын ослын улмаас Boeing 737 MAX-д түр хориг тавьсан юм.

Хонг Конгд нислэг үйлдэгдэж байсан Boeing 737 MAX загварын нисэх онгоцыг газардууллаа.

АНУ-ын Холбооны нисэхийн Ерөнхий газрын үйл ажиллагааны ахлах  Daniel Elwell:

Хиймэл дагуулаас татаж авсан зураг, ослын газар дээрээс олдсон шинэ нотолгоог үндэслэн Boeing 737 MAX нисэх онгоцыг нислэг үйлдэхийг хориглох шийдвэрийг гаргалаа.  Хиймэл дагуулан зураг болон ослын газар дээрх нотолгоо нь энэ хоёр ослыг нислэг үйлдэгдсэн зам, осол болохын өмнө үүссэн нөхцөл байдлын хувьд холбоотой гэдгийг харуулж байна.

Ослын газар дээрээс олдсон Boeing 737 MAX-8 нисэх онгоцны нислэгийн дата мэдээллийг, хар хайрцганд хураагдаж үлдсэн дуу бичлэгийн хамт Франц руу илгээн нарийвчилсан шинжилгээнд оруулах ажээ.

Осол болсон шалтгааныг тодруулах нарийвчилсан шинжилгээг хийж гүйцэтгэхийн тулд хэдэн сар ч зарцуулагдаж болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

Эх сурвалж: SCMP

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ