Дотрын тэргүүлэх зэрэгтэй их эмч Ё.Наранцэцэг: Бүх өвчин гэдсэнд үүсдэг

2019-03-14
Дотрын тэргүүлэх зэрэгтэй их эмч,Клиникийн профессор,”Авицена” эмнэлгийн их эмч Ё.Наранцэцэгийн зөв хооллолтын талаарх зөвлөгөөг хүргэж байна.

….Аливаа өвчин бий болоход тухайн өвчнийг сэдрээж байдаг хэд хэдэн хүчин зүйлүүд бий. Тэдгээр хүчин зүйлсийн нэг нь буруу хооллолт юм.

Хоол тэжээлээр дамжин бидний биед ордог шимт бодисууд нь бидний бие махбодь дотор явагдаж байгаа химийн урвалуудыг удирдан явуулдаг. Эдгээр химийн урвалуудыг зөв, зохистой явуулахын тулд гаднаас биед шимт бодисыг дамжуулж буй хооллолтоо эрүүл буюу зохистой байлгах шаардлагатай.

 Зохистой хооллолт гэдэг нь:

  1. Нэг удаад их хэмжээгээр идэхгүй байх
  2. Хэт өлсөхгүй байх
  3. Аль болох шинэ бөгөөд шим тэжээлтэй хоол идэх
  4. Бие дэх хүчил, шүлтийг тэнцвэржүүлсэн хүнсийг сонгон хэрэглэж байхыг хэлнэ.

Бидний бие дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдаад эхэлбэл  өвчлөл үүсэх нөхцөл бүрэлддэг.  Хүний бие нь өөрөө сулхан шүлтлэг орчинд оршдог Click To Tweet. Хэрвээ бид тэрхүү сулхан шүлтлэг орчинд гаднаас хүчиллэг хоол, хүнсийг идээд байвал бидний бие хүчиллэг болж, өвчин үүсэх эх суурь бий болдог.

  • Хүчиллэг хоол, хүнсэнд хамгийн амттай бөгөөд бидний хамгийн их дуртай түргэн хоол,чихэрлэг амттанууд, мах, газтай ундаа, нарийн боов зэрэг багтдаг.
  • Шүлтлэг хоол, хүнсэнд эслэг ихээр агуулсан, хальстай буюу бүхэл үрийн үр тарианууд, бүх төрлийн хүнсний ногоонууд , жимс жимсгэнэ, эмийн ургамлууд орно.
Бид уураглаг хүнсний хамт хэдий чинээ шүлтлэг хүнсийг хамтад нь хэрэглэнэ, төдий чинээ биеийнхээ шүлтлэг байдлыг сэргээж байна гэж ойлгож болно. Click To Tweet

Уламжлалт эмчилгээнд танг ууж, хэрэглэж байгаа нь эмийн ургамалд байгаа шүлтлэг байдлыг нь ашиглан эрхтэн, бие махбодийг эмчилж сэргээж байна гэсэн үг.

Өдрийг хэрхэн “зөв хооллож” эхлүүлэх вэ?

Өглөөний цайнд ус, уураглаг болон эслэг ихтэй хоол хүнс заавал байх ёстой

Шөнө унтаж, амарсны дараа цөс, давсаг, бүдүүн гэдэс гэсэн газруудад их хэмжээний бохир цугларсан байдаг. Тэдгээр бохирыг бид өглөөдөө гадагшлуулж байх шаардлагатай.

  • Шөнийн турш давсганд хуримтлагдсан шээсийг гадагшлуулахын тулд өглөө сэрээд хамгийн эхэнд ус уух хэрэгтэй.
  • Шөнийн турш цөсөнд үржсэн, тунасан микробыг гадагшлуулахын тулд өглөөний цайн дээрээ цөс ялгаруулдаг хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Цөс ялгаруулдаг хоол хүнсэнд уураглаг, бага зэрэг өөх тостой, хамгийн ойр гэвэл өндөг орно.
  • Шөнийн турш бүдүүн гэдсэнд хадгалагдсан өтгөнийг гадагшлуулахын тулд эслэг ихтэй-хивэг, овъёос идэх хэрэгтэй.

Бэлтгэсэн Г.Сүрэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Та бөөр, биеийн эрхтнүүдээ худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнүүдээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд зориулж 500,000 доллар санал болгох болно. Намайг Доктор МАКСВЕЛЛ гэдэг бөгөөд би БИЛРОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон.

    Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй
    Organ’s бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй.

    Имэйл: birothhospital@gmail.com
    Ямар програмын дугаар:+33751490980

    Хүндэтгэсэн
    ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
    DR MAXWELL

Холбоотой мэдээ