
Судалгаагаар хошин шогч Владимир Зеленский Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг рейтингээр тэргүүлсээр байна.
Социологчдийн «Рейтинг» бүлгээс хийсэн судалгаанаас үзэхэд сонгогчдын 24.7% нь шоучинг дэмжихэд бэлэн байгаа бол 18.3% нь “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенког, 16.8% нь Ерөнхийлөгч Петро Порошенког дэмжиж байгаа аж.
Батлан хамгаалахын сайд асан Анатолий Гриценко 10.3 хувийн саналтай яваа бол “Оппозиционная платформа — за жизнь” намын лидер Юрий Бойко 9.9 хувь, “Радикал нам”-ын лидер Олег Ляшко 5,7%. Үлдсэн нэр дэвшигч 5-аас бага хувьтай явна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй