• Евро-2020 тэмцээний урьдчилсан шатанд тоглох Оросын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг бүрдүүллээ

    Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын баг 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтад Бельги, Казахстаны үндэсний шигшээ багуудын эсрэг тоглох хөлбөмбөгчдөө дууджээ.

    Оросын хөлбөмбөгийн холбоо (РФС) -ийн хэвлэлийн албаны мэдээллээр, Санкт-Петербургийн “Зенит” багийн довтлогч Артем Зюба, францын “Монако”-гийн хагас хамгаалагч Александр Головин нарыг багтаа дуудсанаа зарлалаа.

    Багийн бүтэц:

    Хаалгач: Маринато Гилерме (Локомотив), Андрей Лунев (Зенит), Антон Шунин (Динамо).

    Хамгаалагчид: Максим Беляев (Арсенал Тула), Георгий Жики, Илья Кутепов (Спартак), Вячеслав Караеваев (Витесс, Голланд), Федор Кудряшов (Истанбул Башакшехир Турк) Андрей Семенов (Ахмат “), Кирилл Набабкин, Марио Фернандес, Георгий Шенников (бүгд ЦСКА).

    Хагас хамгаалагчид: Ильзат Ахметов (ЦСКА), Юрий Газинский (Краснодар), Александр Головин (Монако, Франц), Роман Зобнин (Спартак), Владислав Игнатьев, Алексей Миранчук, Антон Миранчук (бүгд Локомотив) Алексей Ионов (“Ростов”), Далер Кузьяев, Магомед Оздоев (хоёулаа Зенит), Денис Черышев (“Валенсия”, Испани).

    Довтлогч: Артем Зюба (Зенит), Фёдор Смолов (Локомотив), Федор Чалов (ЦСКА).

    Оросын шигшээ баг 3-р сарын 21-нд Бельги шигшээгийн эсрэг, Казахстаны эсрэг 3-р сарын 24-нд тоглоно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ