• Дэлхийн хамгийн том зэвсгийн экспортлогч АНУ, ОХУ-ууд нийт экспортын 57 хувийг хийжээ

    Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) нь өнгөрсөн оны хамгийн том зэвсгийн экспортлогчдын тайланг нийтэлсэн байна.

    Баримт бичигт дурдсанаар АНУ, Орос, Хятад, Франц, Герман эхний тавд оржээ. Тэд дэлхийн экспортын 75 хувийг эзэлж байгаа бөгөөд эхний хоёр улс дангаараа 57 хувийг эзэлж байна.

    2014-2020 оны хооронд Орос улс Энэтхэг, Хятад, Алжир зэрэг 48 улсад зэвсэг экспортолжээ.

    Үүнээс гадна, тайланд дурдсан хугацаанд буюу өнгөрсөн жил дэлхийн экспортын хэмжээ 7.8 хувиар өссөн байна. Импортын хамгийн том өсөлт Ойрхи Дорнодын орнууд болох Саудын Араб, Египет, Израиль, Катар, Иракт оногдож байна.

    ria.ru

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ