Хятад,Монгол хоёр улс “Boeing 737 MAX”-ыг түр хугацаагаар  нислэгт ашиглахгүй байх шийдвэр гаргалаа

Авиа компаниуд яагаад Boeing 737 MAX агаарын хөлгийг сонгодог вэ?

Boeing 737 MAX загварын цуврал  нь “Boeing”  компанийн түүхэн дэх хамгийн богино хугацаанд,хамгийн их борлуулагдсан агаарын хөлөг ажээ.  Захиалга эхэлмэгц, 100 хэрэглэгчээс  тэр дороо 4,700 ширхэг Boeing  737 нисэх онгоцны захиалга авч байсан удаатай.

Авиа компаниуд Boeing  737-Max 8 загварыг 138-204 зорчигч буюу харьцангуй бага зорчигчтойгоор, олон тооны нислэгийг жижиг хотуудын хооронд үйлдэж болох давуу талтай учраас сонгодог аж.

“Boeing” компаний шинэ нисэх онгоцны танилцуулга хойшлогдов

“Boeing” компаний 777X загварын нисэх онгоцны бүтээн байгуулалт

“Boeing” компани “Boeing 737”-гийн   “MAX 8”  загварын нисэх онгоц Этиопт осолдсонтой холбогдуулан 777X шинэ нисэх онгоцоо танилцуулахаа түр хойшлуулаад байна. 425 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай 777X онгоцыг энэ долоо хоногийн гурав дахь өдөр танилцуулна хэмээн зарлаад байсан билээ.

БНХАУ “Boeing 737-MAX 8″ загварын нийт 97 нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хоригложээ

БНХАУ “Boeing 737-MAX 8″ нисэх онгоцоор хамгийн их нислэг үйлддэг орон. Харин осол гарсны дараагаар  Air China, China Eastern,  China Southern авиа компаниудад нислэг үйлдэгдэж байсан бүх Boeing 737 Max 8 нисэх онгоцуудыг газардуулах арга хэмжээ авчээ.

БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар тус улсын хэмжээнд нийт 97 ширхэг Boeing 737 Max 8 нисэх онгоцоор нислэг үйлддэг аж.

Улмаар өнөөдөр буюу нэг дэх өдрийн оройны 18:00 цаг хүртэл Boeing 737 MAX 8 загварын бүх нисэх онгоцоор нислэг үйлдэхийг хоригложээ.

Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлснээр:

Өнгөрөгч аравдугаар сард болсон 189 хүний амь эрсэдсэн  Жава далайд болсон осолтой ижил нөхцөл байдалтай байна.  Хоёр ослын үеэр хоёулангаар нь Boeing 737 нисэх онгоцоор нислэг үйлдэж байсан. Мөн хоёулаа газраас хөөрөөд удаагүй байхдаа осолдсон гэжээ.

Мөн Монголын  Иргэний нисэхийн ерөнхий газраас “Boeing” компаниас зөвлөмж гартал “Boeing 737 MAX”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргасан тухай ИНЕГ-ын албан ёсны фэйсбүүк хуудсанд  мэдээллээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ