• Осолдсон “Boeing 737-MAX 8” нисэх онгоцны зорчигчдын дунд НҮБ-ын 19 ажилтан байжээ

    Өнгөрөгч ням гарагт Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу хөөрсөн Boeing 737 нисэх онгоцны  ослын улмаас 157 хүн амь үрэгдсэнээс долоо нь нислэгийн багийн гишүүд, нэг нь аюулгүй байдлын албан тушаалтан байв.

    Амь үрэгдсэн 149 зорчигчдын бүртгэлийг шалгаж үзэхэд 35 улсын иргэд байсан нь тогтоогдсон байна.

    НҮБ-ын Аюулгүй байдлын хэлтсийн мэдээлснээр НҮБ-ын 19 ажилтан ослоор амиа алджээ.

    Мөн түүнээс гадна Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) зургаан ажилтнаа,  Дүрвэгсдийн асуудлаарх Дээд Комиссарын Алба (UNHCR) болон Олон Улсын Харилцаа Холбоо (ОУНХ) тус тус хоёр ажилтнаа, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Өмнөд Судан дахь Олон улсын шилжин суурьшилтын байгууллага, Дэлхийн банк, Сомали дахь НҮБ-ын туслалцаа үзүүлэх баг тус бүр нэг ажилтнаа  алдсан гэж одоогийн байдлаар мэдэгдээд байна.

    “Boeing 737” нисэх онгоцны осол болохын хамт Найроби дахь НҮБ-ын 6 ажилтан эмгэнэлтэй амь үрэгдсэн хэрэг гарчээ.

    НҮБ-ын ажилчид  Науру хотод, даваа гаригт болох  НҮБ-ын Байгаль орчны Ассемблейд оролцох байв. Гэвч яагаад өмнөх өдөр нь “Boeing 737” нисэх онгоцоор зорчих болсон шалтгаан нь мөн адил тодорхойгүй байгаа аж.

    Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу хөөрсөн “Boeing 737” нисэх онгоцны ослоор:

    • Кени улсын 32
    • Канад улсын 18
    • Этиоп улсын 9
    • Хятад, Итали, АНУ-ын тус бүр 8
    • Франц болон Английн тус бүр 7
    • Египтийн 6
    • Германий 5
    • Энэтхэг болон Словаки улсын тус бүр 4
    • Австри болон Швед улсын тус бүр 3
    • ОХУ-ын 3/ОХУ-ын элчин сайдын яамнаас мэдээлснээр Экатерина Полякова, Александр Поляков, Сергей Вяаллов нар зорчиж явжээ /
    • Израел, Морокко, Польш, Спайн улсын тус бүр 2
    • Бельги,Джибути,Индонез,Ирланд,Мозамбик,Норвеги,Руанда,Саудын Араб,Судан,Сомали,Серби,Того,Уганда,Йемен,Балба,Нигери улсын тус бүр 1 иргэн амиа алджээ.

    Эх сурвалж: CNN

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ