“Boeing 737-MAX 8” нисэх онгоц хөөрснөөс хойш зургаан минутын дараа осолджээ

Өнгөрөгч ням гарагт  Этиопын нийслэл Аддис Абабагаас Кенийн нийслэл Найроби хот руу хөөрсөн Ethiopian Airlines авиа компанийн Boeing 737 нисэх онгоц бүс нутгийн цагаар өглөөний 08:44 минутад осолдож, 157 хүний амь үрэгдэв.

Ослын газар аврах албаныхан, шинжээчид ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй байгаа аж.

Хөөрснөөс ердөө зургаан минутын дараа осолджээ

Онгоц өглөөний 08:35 минутад Bole олон улсын нисэх буудлаас хөөрснөөс хойш ердөө зургаан минутын дараа хурдтайгаар уналт өгч, ослын горим зааж эхэлсэн байна. Улмаар 08:44 минутад ахмадтай холбоо тасарчээ. Ийнхүү Boeing 737 нисэх онгоц Аддис Абабагаас зүүн урд зүгт 60 км зайтай Бишофту тосгоны ойролцоо осолдов.

Хамгийн аюулгүйд тооцогддог Ethiopian Airlines

Нислэг үйлдэж байсан авиа компани болох Ethiopian Airlines нь аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Мөн бослого, үймээн дажин ихтэй тухайн бүс нутагт хамгийн аюулгүй зорчих хэрэгслээр нисэх буюу агаарын зорчих тээвэр нэрлэгддэг юмсанж.

CNN-ий нисэх хүчний мэргэжилтэн Ричард Күэст:

Санаа зовохгүйгээр, тайван зорчиж болох авиа компаниудын нэг. Хүмүүс хамгийн түрүүнд Ethiopian Airlines-ийг л сонгодог.

Техникийн зүгээс ямар ч асуудалгүй нисэх онгоцыг 8,000 цагийн нислэгийн дээд амжилттай ахмад нисгэгч ахалж байв.

Ethiopian Airlines авиа компанийн гүйцэтгэх захирал Tewolde GebreMariam:

 Boeing 737 Max-8 нисэх онгоц нь шинээр үйлчилгээнд нэвтэрсэн бөгөөд техникийн үзлэгээр ямар нэгэн гэмтэл, алдаа заагаагүй. Мөн нислэгийг агаарт 8,000 цагийн нислэгийн дээд амжилттай, туршлагатай, ахмад нисгэгч Яаред Гетачюв ахалж байсан.

Ethiopian Airlines авиа компани Boeing 737 Max-8 маркийн бусад зургаан нисэх онгоцны нислэгийг цуцлахаас татгалзлаа

Үүнтэй ижил төрлийн осол өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон бөгөөд хөөрснөөс хойш тун удалгүй нисэх онгоц Жава далайд осолдож, 189 хүний амь нас үрэгдэж байв. Осолд Boeing 737 Max-8, буюу ням гарагт гарсан осолтой ижил загварын нисэх онгоц нислэг үйлдэж байсан нь Ethiopian Airlines авиа компанийн хувьд дуулиан дагуулаад байгаа юм.

Тус авиа компанид Boeing 737 Max-8 маркийн дахиад зургаан нисэх онгоц нислэг үйлдэж байгаа. Осол гарсны дараа бусад зургаан нисэх онгоцыг нислэгээ цуцлахыг шаардсан боловч “ослын шалтгаан тодорхой болоогүй” гэсэн шалтгааны улмаас компанийн зүгээс татгалзсан байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ