• Оросын алдарт адмирал Колчакийн ач хүү нас баржээ

    Avatar

    Самбаа Г

    2019-03-11

    Оросын армийн дээд командлагч Адмирал Александр Васильевич Колчакийн ач хүү Александр Ростиславович Колчак 85 насандаа Парист нас баржээ.

    Колчак “урт хугацаанд хүндээр өвчилсний дараа” 3-р сарын 9-ний өглөө нас барсан гэв. Үхлийн шалтгааны талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.Адмирал Колчакын хүү 1919 онд ээжтэйгээ хамт Оросыг орхисон. Тэд эхлээд Румын руу нүүж, дараа нь Францад суурьшжээ.

    Александр Ростиславович Колчак 1933 онд төрсөн. Тэрбээр Сорбонны Их сургуулийг төгссөн бөгөөд хүүхэлдэйн киноны жазз хөгжимчнөөр удтал ажиллаж байсан аж.

    Дашрамд дурдахад, Алекса́ндр Васи́льевич Колчак 1874 оны 11 сарын 16-нд Санкт-Петербургт төрж, 1920 оны 02 сарын 07 нд Иркутск хотод цаазлагдсан. Тэрбээр Хаант Орос улсын Тэнгисийн цэргийн командлагч, иргэний дайны үед большевик засгийн газрын эсрэг цагаантаны армийг удирдаж байсан бөгөөд Орос улсын Дээд захирагч байсан хүн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.