• Дэлхийн дуурийн дуучдын “Кардифф-2019″ уралдааны шилдгийн төлөө Ч.Бадрал өрсөлдөнө

    2019-03-11

    Дэлхийн дуурийн дуучдын “Кардифф-2019″ уралдааны шилдгийн шилдгийг шалгаруулах финалын шатанд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадрал өрсөлдөхөөр болжээ.
    “Кардифф-2019″ уралдааны финалын шат зургадугаар сарын 17-22-ны өдрүүдэд Уэлсийн Кардифф хотноо дэлхийн шилдэг 19 дуурийн дуучдын дунд үргэлжлэх ажээ.
    Хоёр жил тутамд зохиогддог 18 дахь удаагийн “BBC Cardiff Singer of the World” уралдааны эхний шат нь өнгөрөгч арванхоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдаж, нийт 400 гаруй дуучдаас Ч.Бадрал шилдэг 19-т шалгарсан байна.
    Их Британийн Bbc сайтад Ч.Бадрал өөрийн танилцуулгаа нийтэлжээ.
    “…Монгол улсын Сэлэнгэ аймагт аж төрөх нүүдлийн соёлтой, малчин гэр бүлд гурав дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Миний аав маш сайхан хоолойтой, адуучин хүн бий.
    17 настайдаа Улаанбаатарт шилжин суурьшиж, Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуучны ангид профессор Е.Цэрэнпилийн удирдлаган дор суралцсан. Дараа нь Москвад ОХУ-ын Гнессиний Хөгжмийн академид Наталья Дмитревагийн удирдлаган дор суралцаж, 2018 онд магистрын зэрэг хамгаалсан.
    Мөн Милан улсын Олон улсын хөгжмийн сургуульд Анатоли Гуссевтай суралцсан бөгөөд одоогийн байдлаар Ромын Театро делло Операд суралцаж байна.2008 оноос хойш Цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байсан бөгөөд Монгол улсын Засгийн газраас үнэлж намайг шагнаж байв.
    Одоогийн байдлаар миний хувьд, Шаклавви (Хованшчина)-г дуулан анхны тоглолтоо хийснээс хойш Италийн Милан дахь Teatro alla Scala-д үргэжлүүлэн ажиллаж байна. Энэ зун Arena Arena Verona-д Germont (La traviata), Amonasro (Aida), Escamillo (Carmen) зэрэг бүтээлүүдийг тайзнаа үзэгчдэд толилуулахаар төлөвлөж байна.
    Миний хувьд хурдан морины уралдаан, ан агнуурт маш их сонирхолтой. Монголчуудын хувьд хурдан морь маш чухал!” гэжээ.
    Тэрээр “Кардифф-2019″ уралдааны финалын шатанд Germont in Palermo, Alflo in Bari, Писа дах Simon Boccanegra-ийн гоцлол дүрийг дуулах юм.Уг уралдаанд оролцож байгаа дуучдын танилцуулгыг ЭНД нийтэлжээ.

    Эх сурвалж: https://www.bbc.co.uk

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ