
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг гуравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар бүртгэх гэж байна. Цахим бүртгэл нь иргэдийг олон цагаар гадаа зогсож, хүнд суртал гаргахгүй байхад чиглэсэн арга хэмжээ ажээ.
Цахим бүртгэлийг 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, 2019 оны гуравдугаар сарын 12-ны 18:00 цагт хаах аж.
Хэрвээ цахимаар бүртгүүлээд дугаар авсан бол энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэхээр журамд заажээ. Харин орон нутаг буюу 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/
- Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/
- Бүртгэлийн хураамж 24 ам.доллар
- Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал
- Өөрийн биеэр бүртгүүлэх
АНХААРАХ ЗҮЙЛС
- Монгол Улсын иргэн байх
- 18-39 настай байх
- Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх
- БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах заримж гаргуулж байгаагүй байх
- Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/
- Мэргэжлийн бус ажилтны Е-9, Усан онгоцны ажилтны Е-10 визеээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй