• Нийслэлийн Шилдэг эмэгтэй Ө.Өрнөхбилэгийн өнөр өтгөн гэр бүлийг Засаг дарга С.Амарсайхан хүлээн авч уулзжээ

    2019-03-09

    Гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан    ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдадаа үлгэр дуурайл болсон есөн эмэгтэйг онцлон Нийслэлийн 2019 оны шилдэг эмэгтэйгээр шалгаруулсан.Эдгээр эмэгтэйчүүдийн нэг нь найман хүүхэд төрүүлэн эрүүл саруул өсгөж, одоо хэвлийдээ 9 дэх хүүхдээ тээж буй 37 настай алдарт эх Ө.Өрнөхбилэг байв. Тэрбээр “Фаберлик Монголиа” компанийн үндэсний захирлаар ажилладаг аж.

    Ө.Өрнөхбилэгийг тайзан дээр гарч ирж шагналаа авах үед нөхөр Д.Батдаваа нь гарч ирж баяр хүргэж, улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэднийг тусгайлан хүлээн авч уулзжээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  есөн хүүхэдтэй айлын 8 дахь нь аж.

    С.Саран

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ