• Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах тогтоолыг прокурорт хүргүүллээ

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар тэр тусмаа төрийн мөнгөөр оросын компаниас худалдан авсан гэгдэж буй ХХБ болон “Монголиан коппер корпорейшн”-ий удирдлагуудыг яллагдагчаар татахаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газраас прокурорт хандлаа.

    Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. ЦЕГ-ын Эрүүгийн цагдлаагийн алба тэднийг өнгөрсөн мягмар гариг буюу энэ сарын 5-нд албан шаардлагаар цагдаагийн газарт авчран байцаалт авсан. Ингээд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хорьсон ч Сүхбаатар дүүргийн шүүхээс хууль бус хэмээн хорих асуудлыг зөвшөөрөөгүй.

    Тэгвэл өнөөдөр ийнхүү Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ