Их Монгол улсын эмэгтэйчүүдийн байр суурь /XIII-XIY зуун/

Women in Mongol Iran-Book

Уг ном нь 2017 онд гарсан бөгөөд Их Монгол Улсын үеийн монгол эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг бүр 1206 оноос эхлүүлэн Ираны Илхаадын улс төгсгөл болсон  1335 он  хүртэлх хугацаагаар авч үзжээ.

Уг ном нь перс хэл дээрх түүхэн эх сурвалжуудад тулгуурлаж байгаагаараа монголын монгол судлаачдын анхаарлыг илүүтэй татах болов уу .

Таны сонирхлыг өдөөх үүднээс дараахийг хэлсү.

  • Их Монгол улс Өрнө зүгт хүрээгээ тэлсээр Исламын ертөнцтэй шөргөөцөлдөх үед  монголчуудын нүүдэлчин-бөө нийгэм аажмаар хувьсан  суурьшмал-муслим нийгэм болж хувирсан гэнэ.
  • Монголчуудын уламжлалт итгэл үнэмшил нь  Тэнгэр, Газар, Гал, Усыг шүтэж, өвөг дээдэстээ мөргөдөг бөө мөргөл бөгөөд хүн, амьтны амиар тахил өргөдөг байсан аж.
  • Бөө мөргөл тогтсон номлолгүй, зохион байгуулалттай сүмгүй, эрэмбэлэгдсэн ламгүйгээрээ бусад шашнаас ялгаатай гэнэ.
  • Чингис хаан, Тэв Тэнгэр бөөгийн зөрчил дээрээс монголчууд улс төрийн ноёрхолд шашин ямар чухал үүрэгтэйг таньж мэдсэн гэнэ.
  • Монголчууд Исламын ертөнцөд том ул мөр үлдээсэн. Тэр ч байтугай 19 дүгээр зууны муслим шашинтнуудын нэгэн номд Алангоо эхийг дараахь маягаар дүрсэлж үзүүлжээ.

Screen Shot 2018-03-22 at 1.22.59 PM

  • Аян дайны эхний монголчууд аливаа шашинд хүлцэнгүй хандаж байж. Монголчуудад улс төрийн ноёрхолоо хадгалах нь гол зорилго байсан тул өөрт нь аюул үл учруулах аливаа шашныг хавчин гадуурхдаггүй байсан гэнэ.
  • Харин удаахь үеийн үр сад болсон монгол хаадууд өөрсдийн хаанчлалыг илүү легитим чанартай болгохын тул сүм хийдүүдийг дэмжигчид болсон байна.

Screen Shot 2018-03-22 at 1.24.29 PM

Screen Shot 2018-03-22 at 1.23.15 PM

Монгол хаадууд түүхийн урт хугацаанд их багаар бүгд л христ, бүддийн юмуу, муслим шашныг дэмжигчид болсон байх агаад Их Монгол Улс задрахдаа Христ, Ислам, Бүдда-Күнзийн ертөнц гэж хэлэгдэх эзэмшил нутагт хуваагджээ.

Эх сурвалж: Мэндсайханы Энхсайхан

PAX Mongolica

Дээрх номыг дараахь холбоосоор үзнэ үү

women in Mongol Iran-Book

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ