• Германы үндэсний шигшээ багт Боатенг, Мюллер, Хуммельс нар тоглохгүй

    Германы үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Иоахим Лев хэлэхдээ Баварийн “Мюнхен” клубын Жером Боатенг, Томас Мюллер, Матс Хуммельс нар үндэсний шигшээ багтаа дуудагдахгүй гэжээ.

    “2019 он Германы шигшээ багийн шинэ эхлэл болно. Бид багтаа эрс өөрчлөлтийг хүсч байна. Өнгөрсөн жилээс Боатенг, Хуммельс, Мюллер нарыг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагаагүй, бид өнгөрсөн жил хийж эхэлсэн зүйлээ үргэлжлүүлэхийг хүсч байна.

    Би эдгээр тоглогчдыг цаашид дуудахгүй. Мюнхений клубын хөлбөмбөгчдөд өөрийн шийдвэр, багийн шинэчлэлийн төлөвлөгөөг тайлбарлах нь надад чухал байлаа. Би Мюнхенд Даваа гаригт болсон хувийн уулзалтын үеэр энэ тухай хэлсэн” гэж Bild бичжээ.

    Мэргэжилтнүүдийн хэлснээр тэрбээр Германы үндэсний шигшээ багийг шинэ нүүр царайтай болгохыг хүсч байна.

    Цагтаа Германы шигшээ багийн нүүр царай болж дэлхийн аварга болж явсан залуус ийнхүү дасгалжуулагчдаа гологджээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ