Автомашины улсын дугаар шинэчлэх шийдвэрийг цуцалжээ

Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв хамтран ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн автомашины улсын дугаарыг латин үсгээр дөрвөн тоо, гурван үсэг байдаг бол хоёр  үсэг, гурван тоо байхаар өөрчлөх талаар яригдсан. Үүнийг олон нийт эсэргүүцэж бас нэгний бизнес гэж харж байгаагаа илэрхийлэх болсон.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг цуцалсныг мэдэгдлээ. Тэрбээр “Жилээс жилд импортоор орж ирэх автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн дугаар олгож, бүртгэлжүүлэхэд заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж, солих шаардлагагүй. Энэ ажлыг шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой” гэсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ