• ФОТО: Монголын төрд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хойч үе болсон хүүхэд,залуучуудад эмэгтэйчүүдийн төрд гүйцэтгэсэн үүргийг сурталчлан таниулах үүднээс НАМЕХ, Үндэсний түүхийн музейн хамтарсан “Монголын төрд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

    Хурлыг УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нээн үг хэлэв.

    Хурлаар тавигдсан эрдэмтэн, багш нарын илтгэлүүдээс:

    • “Монголын уламжлалт нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр МУИС-ийн ШУС,ХУСалбарын Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Энхцэцэг
    • “Эх дагина Дондогдуламын цуглуулга өв”-ийн тухай Богд хааны ордон музейн менежер, докторант Ц.Гүнч-Иш
    • “XX зуун ба Монголын Эмэгтэйчүүд” сэдвээр НАМЕХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн багш, докторант В.Удвал
    • “Нэмэндэйн Янжмаагийн нийгэм, улс төрийн үйл ажиллагаа” сэдвээр МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор, профессор Б.Баттөмөр
    • “Социалист монголын үйлдвэрийн хоршоололд эмэгтэйчүүд” сэдвээр Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Бумаа
    • “Цэдэнбал Филатовагийн тухай” МУИС-ийн профессор,Ю.Цэдэнбалын академийн дэд тэргүүн доктор Ц.Жамбалсүрэн
    • “Цэрэг-Батлан хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр” сэдвээр ҮБХИС, Аюулгүй байдлын сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн танхимын дэд профессор, доктор И.Чинбат
    • “МАН ба эмэгтэйчүүд” сэдвээр Сэтгэл зүйн ухааны доктор Нацагдолгор

     

    Бэлтгэсэн: Г.Сүрэн

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ