• Ц.Элбэгдоржийн найз, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү шүүгч Х.Идэр Д.Эрдэнэбилэг нарыг суллах шийдвэр гаргажээ

    Эрдэнэтийн 49%-ийг төрийн мөнгөөр худалдан авсан байж болзошгүй ХХБ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг уржигдар орой Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Х.Идэрийн захирамжаар сулласан байдаг. Шүүхийг МАНАН бүлэглэлийн талд ажиллаж тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн заавраар сулласан хэмээх хардлага нийгэмд тарсан. Учир нь энэхүү хэргийг шүүсэн шүүгч нь “АХ” эвслийн үеийн УИХ-ын гишүүн асан, АН-ын нөлөө бүхий гишүүн Д.Хувьтөгөлдөрийн хүү байжээ. Д.Хувьтөгөлдөрийн хувьд МоАХ-ны нөлөө бүхий гишүүдийн нэг Ц.Элбэгдоржийн ойрын хүмүүсийн нэг аж.  Тиймээс “Эрдэнтийн 49%”-ийнхнийг шүүх ийнхүү маш хурдан шуурхай сулласныг Элбэгдорж болон МАНАН бүлэглэлийнхний зохион байгуулсан ажил хэмээн хардах шалтгаан байгаа аж.

    “Эрдэнтийн 49%”-ийнхнийг сулласан шүүгч Х.Идэр гэж хэн бэ?

    УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү. Түүний төрсөн ах Х.Тамир нь Тээврийн прокурорын газар ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон алдарт прокурор юм байна.

    Х.Идэр шүүгч олны анхааралд өртсөн хэд хэдэн хэргийг шүүж байжээ. Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шийдвэрлэж байсан. Тухайн үед шүүгдэгч Л.Гансүх ч “Х.Идэр шүүгч АТГ-т барьцаалагдсан” хэмээн мэдэгдэж байжээ.

    Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 онд зарлиг гаргаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчээр Х.Идэрийг томилж байсан аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ