• Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” номоор дэлгэцийн цуврал бүтээл хийнэ

    Америкийн төлбөртэй дүрс бичлэгийн “Netflix” компани дэлхийн сонгодог бүтээлийн нэг Колумбийн зохиолч Габриель Гарсиа Маркесын бүтээл “Зуун жилийн ганцаардал” номоор цуврал кино хийж байна.

    “Зохиолчийн гэр бүлийнхэн түүний романыг дэлгэцийн бүтээл болгохыг зөвшөөрсөн нь анхны тохиолдол болж байна” хэмээн “Netflix” компани мэдэгджээ.

    Анх 1967 онд Испани хэлээр хэвлэгдэн гарсан “Зуун жилийн ганцаардал” бүтээл нь Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын хамгийн алдартай бүтээл юм.

    “Зуун жилийн ганцаардал” нь зохиолч М.Сервантесийн “Дон Кихот” роман бий болсноос хойшхи Испани хэлээр гарсан хамгийн агуу нээлт юм” хэмээн Нобелийн шагналт, Чилийн яруу найрагч Пабло Неруда нэгэнтээ хэлж байжээ. Тэгвэл цуврал кино ч испани хэлээр гарах аж.

    Энэ цувралын гүйцэтгэх үйлдвэрлэгчид зохиолч Родриго Гарсиа, Гонзало Гарсия Барк нар.

    Колумбын ард түмний хайртай зохиолч Габриель Гарсиа Маркес 2014 онд 87 насандаа өөд  болсон юм. Түүнийг таалал төгсөх үед Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос улс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөж байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ