• “Сэтгүүлч М.Батдорж” сангаас оюутны шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

    Сэтгүүлч М.Батдорж” сангаас оюутны шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

    Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн тод мөрөө үлдээсэн сэтгүүлч М.Батдорж агсны үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор мэргэжил нэгт найз нөхөд нь “Сэтгүүлч М.БАТДОРЖ” санг байгуулсан билээ. Тус сангийнхан “Хэвлэлийн эрх чөлөө” төрийн бус байгууллагатай хамтран сэтгүүл зүйн салбарт оюуны хөрөнгө оруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа.

    Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү эсээ бичлэгийн уралдааныг өнөө жил “Шинэ Монгол” гэсэн сэдвээр зарлаж, хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм. Шилдэг бүтээлийг тавдугаар сарын 3-нд буюу “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөө”-ний өдрөөр олон нийтэд зарлаж, тэргүүн байр эзэлсэн оюутанд “Сэтгүүлч М.БАТДОРЖ” сангаас бүтэн жилийн сургалтын төлбөрийг гардуулан өгнө. Мөн таван оюутанд тусгай байрын шагнал олгох ажээ.

    СЭТГҮҮЛЧ М.БАТДОРЖ” САНГИЙН НЭРЭМЖИТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
    Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын ур чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилго дор “Сэтгүүлч М.Батдорж” сангийн нэрэмжит ээлжит уралдааныг хоёр үе шаттайгаар зарлаж байна.
    Нэгдүгээр шат: “Шинэ Монгол” сэдвээр эсээ бичих
    Хоёрдугаар шат:  3 хүртэлх минутын сэдвийн сурвалжлага бэлтгэх 
    Зохион байгуулагч: “Сэтгүүлч М.Батдорж” сан “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ
    Мэдээллийн ивээн тэтгэгч: ММ агентлаг, ИЙГЛ Ньюс ТВ, ТМ ТВ, NTV, ТВ9, Стар ТВ, ОТВ, eagle.mn, time.mn, niisleltimes.mn, asuudal.mn
    Тавигдах шаардлага: – Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг I – III курсийн оюутан байх – Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан 12 оюутан дараагийн шатны уралдаанд оролцоно – Эсээ болон сэдвийн сурвалжлага нь мэргэжлийн болон ёсзүйн шаардлага хангасан байх – Уралдаанд оролцогчийн мэдүүлгийг бөглөж сангийн цахим хаягаар ирүүлэх / цахим, бүтээлийн нэрийг./
    Шалгаруулалт: Эсээ бичлэгийг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл batdorj_found@yahoo.com гэсэн хаягаар хүлээн авна. Эхний шалгаруулалтыг 2019.03.25-ны өдөр зохион байгуулж, шалгарсан 12 оюутанд дараагийн шатанд өрсөлдөх эрх олгоно. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнуудын сэдвийн сурвалжлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. Шагналыг 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр олгож, олон нийтэд мэдээлнэ.
    Шагнал: Тэргүүн байр: – 1, Сургалтын төлбөр     Тусгай байр: – 5, Мөнгөн шагнал
    Холбоо барих утас: 9595-0204
    “СЭТГҮҮЛЧ М.БАТДОРЖ” САН
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ