• Оросын баячуудыг “Новатэк”-ийн Леонид Михельсон тэргүүллээ

    Forbes сэтгүүл жил бүр дэлхийн тэргүүн баячуудын жагсаалт болон зарим улс орны баячуудын жагсаалтыг гаргаж нийтэлдэг. Дэлхийн баячуудын 2019 оны чансаагаа тэд нийтэлсэн.

    Харин энэхүү жагсаалтад орсон Оросын баячуудыг Леонид Михельсон тэргүүлсэн аж. Тэрбээр 24 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийд 32-т жагсжээ. “Новатэк” болон “Сибура” компаниудад хувьцаа эзэмшдэг түүний хөрөнгө өнгөрсөн онд зургаан тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэнэ.

    Леонид Михельсоны араас НЛМК компанийн эзэн Владимир Лисин жагссан байна. Дэлхийн жагсаалтад 45-д орж байгаа түүний хөрөнгө 21,3 тэрбум ам.доллар аж.

    2018 оны жагсаалтаар дэлхийд 78-д байсан “Лукойл”-ын тэргүүн Вагит Алекперов  47-д багтжээ. Ингэснээр тэрбээр Оросын баячуудын чансаагаар гуравт бичигдэж чадлаа. Түүний хөрөнгө 20,7 тэрбум ам.доллар.

    Северсталь компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашов (20.5 тэрбум ам.доллар), хамтран эзэмшигч Геннадий Тимченко (20.1 тэрбум ам.доллар).

    Дэлхийн чансаагаар Алексей Мордашов, Геннадий Тимченко нар 48, 49-р байруудад багтжээ.

    Forbes-ийн жагсаалтад ОХУ-аас дөрвөн шинэ баян багтсан нь “Сафмар” группын Захирлуудын зөвлөлийн дарга Саид Гуцериев, “Славянский мир” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лещиков, “Норебо” холдингийн эзэн Виталий Орлов, Wildberries интернэт дэлгүүрийн ерөнхий захирал Татьяна Бакальчук нар.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ