• “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар тэргүүтэй 7 албан тушаалтныг чөлөөлж, өрөөг нь битүүмжиллээ

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт өнөөдөр хүрэлцэн очиж “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг үйлдвэрийнхэнд танилцуулж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээлснээр,  Засгийн газрын 91 дүгээр тогтоол гарч,”Эрдэнэт” үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан зургаан  сарын хугацаанд онцгой дэглэм тогтоожээ.

     

    ЗГХЭГ-ын  даргатай хамт ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Ганбат очжээ. Тэрбээр,   компанийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, бүх шатны албан тушаалтнуудыг өөрчлөх эрхийг үйлдвэрийн захиралд өгснийг мэдээлэв.Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын тушаал гарч, дараахь албан тушаалтнуудыг чөлөөлж буйгаа танилцуулав.Чөлөөлөгдсөн албан тушаалтнуудын өрөөг битүүмжилжээ.

    1.   Тэргүүн дэд захирал
    2. Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
    3. Хөгжлийн бодлогын газрын дарга
    4. Хуулийн хэлтсийн дарга
    5. Хуулийн хэлтсийн даргын орлогч
    6. Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
    7. Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг чөлөөлжээ.

    Эдгээр чөлөөлөгдсөн албан тушаалтнууд нь АН-ын засаглалын үед 49 хувийг төлөөлж томилогдсон албан тушаалтнууд юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ