ХХБ-ны Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг шүүгчийн шийдвэрээр суллалаа

Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг өчигдөр Эрүүгтйн цагдаагийн албанаас саатуулан байцааж, улмаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Тэднийг Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэднийг суллаж шийдвэрлэсэн байна.

Мөн тэдэнтэй хамт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатарыг цагдан хорьсон байжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ