• М.Мөнхбаатар ХХБ-тай ямарч хамааралгүй хэмээн мэлзлээ

    “Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал мөнгө угаалтын хэлбэр гэдгийг Засгийн газар эцэслэн тогтоохоор ажиллаж  байна.  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа.

    Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг анх 2016 оны 6 сарын 28-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын компаны худалдан авсан талаар албан ёсоор мэдээлсэн билээ. Тэрээр уг мэдэгдэлдээ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдан авсан. Монголын компани гэдэг нь Худалдаа хөгжлийн банк болон түүний төлөөний компани болох  “Монголиан Коппер корпорейшн” хэмээн мэдээлсэнийг эдүгээ ч Монголын ард түмэн санаж байгаа.

    Гэвч “Монголиан Коппер корпорейшн” компани ТУЗ-н дарга М.Мөнхбаатар өчигдөр /2019.3.5/ “Ам нээвэл” нэвтрүүлгээр орж ярилцлага өгөхдөө “Манай компани Худалдаа хөгжлийн банк”-тай ямарч хамаагүй. Бид зөвхөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан төдий хэмээн хэнэг ч үгүй худлаа ярин сууна. Саяхан ЗГХЭГ-н дарга Л.Оюун-эрдэнэ Эрдэнэтийн 49-тэй холбоотой засгийн хуралдааны нууц материалыг ил болгосон. Тухайн ил болгосон материалд Худалдаа хөгжлийн банкны О.Орхон захирал “Монголиан Коппер корпорейшн”-ны тодорхой хувийг Худалдаа хөнжлийн банк эзэмшиж байгаа, энэхүү Худалдаа хөнжлийн банкны ер нь 100 хувийн эзэмшигч нь Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хэмээн ярьсныг тодхон харж болно.

    “Монголиан коппер корпорейшн” ХХК  ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар Худалдаа хөгжлийн банктай хамсарч 400 сая ам.долларыг босгон төрийн мөнгөөр өөрсдөдөө давуу байдал бий болгосон асуудлаа хүлээн зөвшөөрөхгүй мэлзэж байгаа ч цахим ертөнц хөгжсөн өнөө үед бүх зүйл баримттай болсныг мартсан бололтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ