• Гурван сая хүн амтай Монгол улс дэлхийд агаарын бохирдлоороо 6-д жагсаж байна

    Дэлхий даяарх агаарын чанарын дата мэдээллийн нэгдсэн бааз  бүрдүүлэгч Airquality олон улсын байгууллагаас  2018 оны тайлан, мэдээллээ олон нийтэд хүргэлээ.

    Азийн хотууд хамгийн их агаарын бохирдолтой

    “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотууд” судалгаагаар,нарийн ширхэгт тоосонцор pm 2.5-ын хэмжилтээр Азийн хотууд агаарын бохирдол хамгийн ихтэй байгаа нь тодхон харагдаж байна. Жишээлбэл, агаарын бохирдол хамгийн их хотуудын эхний арван байрны долоод нь  Энэтхэгийн Гүрүграм, Фаридабад, Патна зэрэг хотууд жагсаж байгаа бол жагсаалтын хамгийн их бохирдолтой гэгдэж буй эхний 50 хотод Ази тивд байрлалтай Энэтхэг, БНХАУ, Пакистан, Бангладеш улсуудын хотууд жагсаад буй.

    PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор: 2.5 микроноос бага диаметр бүхий тоосонцор бөгөөд сульфат, нитрат, хар нүүрстөрөгч  зэрэг их хэмжээний хорт бодис агуулна.

    PM2.5 агаарт удаан хугацаанд оршин тогтнож хол нүүдэллэдэг.

    Хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдээд буй Энэтхэгийн Гүрүграм хотын агаарын чанарын индекс нь 2018 онд 138.5 байсан нь 2017 оныхоос 10,2-оор буурсан байгаа юм. Гэвч 2018 оны зургадугаар сард тус хотод агаарын чанарын индексийн төвшин  210.8 хүртэл хэмжээнд хүрсэн тохиолдол гарчээ. Pm 2.5-ын хэмжээ 138.5 байгаа нь агаарын чанарын индексийн стандартаар “эрүүл бус” ангилалд орох юм. Энэтхэгийн хувьд агаар бохирдуулагч эх үүсвэрийн 70 орчим хувийг нь автомашин эзэлдэг.

    Манай улсын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой гэгддэг Улаанбаатар хотын 2018 онд  агаарын чанарын дундаж индекс нь 58.5 байсан нь уг жагсаалтын 72 дугаарт бичигдэж байна. Pm 2.5-ын хэмжээ 138.5 байгаа нь агаарын чанарын индексийн стандартаар мөн адил “эрүүл бус” ангилалд орох юм.

    Улаанбаатар хотын хувьд нэгдүгээр сард агаарын чанар хамгийн муу буюу агаарын чанарын индекс 159.4 байсан бол долдугаар сард агаар хамгийн цэвэр буюу агаарын чанарын индекс 11.1 гарсан байна.

    Нийслэлийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн 80 хувийг гэр хороолол эзэлдэг.

    Тус байгууллагаас мөн адил нарийн ширхэгт тоосонцор pm 2.5ийн хэмжилтийн дүнгээр дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улсуудын жагсаалтыг гаргав.

    Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс Бангладеш улс

    Үүнд 166,368,149 хүн амтай Бангладеш улсын агаарын чанарын индекс хамгийн өндөр буюу 97,10 тогтоогдсон нь тус улсыг агаарын бохирдол хамгийн ихтэй улс  гэдгийг харуулж байна.

    Харин Монгол улсын хувьд ердөө 3,112,772 хүн амтай ч дэлхийд агаарын бохирдлоороо зургаадугаар байранд жагсаж байна. Улсын хэмжээнд агаарын чанарын индекс нь 2018 онд 58.5 гэж тогтоогдсон нь нь агаарын чанарын индексийн стандартаар “эрүүл бус” ангилалд багтана.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ