• АНУ-ын хэрэгжүүлж буй хуулийг Кубын эсрэг “түрэмгийллийн үйл ажиллагааны шат ахиж буй хэлбэр” гэв

    Кубын ГХЯ мэдэгдэл гаргаж, АНУ-ын хэрэгжүүлж буй “Хелмс Бертонагийн хууль”-ийн 3-р заалтын зарим агуулгыг зэмлэн буруушааж, энэ нь Кубын эсрэг явуулж буй “түрэмгийллийн үйл ажиллагааны шат ахиж буй хэлбэр” гэж үзсэн байна.

    Мэдэгдэлд “Кубын засгийн газар олон улсын хуулийн дагуу “шударга, зүй зохистой”-гоор төрийн өмчийн болгох үйл явцыг ахиулж байна. АНУ-ын тал Кубын эсрэг хориг арга хэмжээгээ бэхжүүлж байгаа нь Кубын эдийн засгийн хөгжилд илүү их саад тотгор учруулахыг зорьж буй хэрэг юм” хэмээн тэмдэглэжээ.

    АНУ-ын Төрийн департамент энэ сарын 19-нөөс “Хелмс Бертонагийн хууль”-ийн 3-р заалтын зарим агуулгыг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ