Сагсан бөмбөгийн домог Карим Абдул-Жаббар эд зүйлсээ худалдан 3 сая доллар цуглуулав

НБА-ийн од Карим Абдул-Жаббар нийтдээ 234 ширхэг эд зүйлсээ үнэ хаялцуулан зарж нийт 3 сая долларын үнэд хүргэн зарсан тухай ESPN мэдээллээ. Түүний энэхүү үйлдэл нь хувийн санхүүгийн бэрхшээлтэй холбоотой бус харин сурч боловсроход нь туслах зорилготой байгуулсан өөрийн буяны сандаа мөнгө олох хүсэлтэй байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Абдул-Жаббар аваргын зургаан бөгжнийхөө 4-ийг нь зарсан. Тэдгээр нь бүгдээрээ  хамгийн үнэтэй 5 багцийн нэгээр шалгарчээ. Үүнээс гадна домогт сагсан бөмбөгчийн карьерын сүүлийн тоглолтын бөмбөг бас энд орсон байна. Улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагнал нь бас маш өндөр үнэтэй байжээ.

Дуудлага худалдаанд гаргасан бүх эд зүйлсээс зөвхөн ес нь худалдан авагчийн сонирхлыг татаагүй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ