Энэхүү хордлогын асуудалтай холбоотойгоор НМХГ-аас өнгөрсөн сарын 18-21-ны хооронд KFC салбаруудад шалгалт явуулсан. Харин өнөөдөр “шинжилгээний хариу гарч, бусад салбаруудаас нь ч зөрчил илэрчээ” гэх мэдээлэл зарим сайтуудаар цацагдаад байна.
МХЕГ-аас энэ асуудлын талаар тодруулахад “Шинжилгээний хариу гарсан. Гэхдээ дүгнэлт нь эцсийн байдлаар гараагүй байгаа учраас зөрчил илэрсэн эсэх талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Маргааш тодорхой болно” гэлээ.
Одоогоор тус KFC сүлжээний Зайсан дахь салбараас бусад салбарууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй