• Умард Солонгост цөмийн хяналт шалгалт хийхэд бэлэн байна

    Австрийн Венад болсон ОУАЭХБ-ын ТУЗ-ийн хуралд тус байгууллагын ерөнхий захирал Юкия Амано “ОУАЭХБ ил нийтлэгдсэн мэдээ мэдээлэл, хиймэл дагуулын зураг дүрсийг ашиглан БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагаанд үргэлжлэн хяналт тавьж байгаа бөгөөд холбогдох улс орнууд улс төрийн хэлэлцээр байгуулсны дараа БНАСАУ-д цөмийн хяналт шалгалт хийхэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.

    Юкия Амано ТУЗ-д ажлаа тайлагнахдаа “Умард Солонгосын Йонбёны цөмийн төхөөрөмжийн энэ жилийн 2-р сарын эцэс хүртэлх байдал”-ыг танилцуулжээ. Тэрээр “2018 оны 12-р сараас хойш ОУАЭХБ, БНАСАУ-ын 5 мегаваттын урвалын зуух, цацраг идэвхт бодисын химийн лабораторийн үйл ажиллагааны ямарваа ул мөр илрүүлээгүй” гэжээ.

    Тэрээр “Мөнгөн усны урвалын зуух ажилласаар байгааг ОУАЭХБ анхааралдаа авсан. Уран баяжуулдаг центрфуг ажилласаар байгааг ажиглаж байна. Гэвч газар дээр нь очиж чадахгүй учраас эдгээр үйл ажиллагааны шинж чанар, зорилтыг ОУАЭХБ нотолж чадахгүй байна” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ