Неймар: Мбаппе францын түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг

“Пари Сен-Жермен” багийн довтлогч Неймар өөрийн довтолгооны түнш франц залуу Килиан Мбаппегийн харилцааны тухай ярьж, мөн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Надтай Килиан төсөөлж чадах хамгийн сайн харилцаатай байгаа. Би түүнийг “алтан хүү” гэж нэрлэдэг. Тэр түүхэн дэх хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болоход нь би түүнд хамгийн сайн аргаар туслахыг хичээж байгаа. Бид маш их ярьж, ах дүүс шиг санагддаг. Бидний дунд сайн ойлголцол байгаа учир талбай дээр бид бие биендээ атаархдаггүй. Төсөөлөхөд Месси бид хоёрын харилцаатай энэ нь төстэй” гэж Неймарын ярьсныг Globo Esporte дамжуулжээ.

Неймар одоо баруун хөлийн ясны хугаралаа эмчлүүлэн эдгэрч байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ