• Шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хорих эсэхийг өнөөдөр шийднэ

    Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлан аваачиж, байцаасан нь өчигдөржин шуугиулсан.

    Тэднийг байцаасныхаа дараа гэрт нь болон албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийсэн. Ингээд үдэш тэднийг яллагдагчаар тооцон, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулжээ.

    Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн аж. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ-ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг байна. Гэвч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг 461 дүгээр ангид түр саатуулахаар болсон гэнэ.

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-нд шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах эсэхийг шийднэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ