
Тэртэй,тэргүй бухимдал дүүрэн нийгмээ улам бүр бухимдуулсан бөөн баривчилгаа,байцаалт өнөөдөржингөө сошиал орчныг үймүүлэв. Уг нь бол хуулийнхан ажлаа чимээгүйхэн хийж, дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс “Баривчилсан гэнэ” гэдэг мэдээ уншдаг байсан шиг явдал “Эрдэнэт”-ийн 49 хувийнхныг баривчилсан явдал дээр лав давтагдсангүй. МАНАН бүлэглэлтэй тэмцсэн эрх баригчдын хамгийн гол обьект “Эрдэнэт” байсан учир зориуд ийм акц хийх шаардлага байсан байж магадгүй. Ардчиллын 30 шахам жилийн ядуурал,авлига, тэгш бус байдал өнгөрсөн жилүүдийн эрх мэдэлтнүүдийн хууль бус явдлуудтай холбоотой байсан болохоор олон нийт МАНАН-тай хамаатай бүх хүнийг үзэн ядаж байх шиг үзэл бодлоо хүртэл хатуу ширүүн илэрхийлэх ажээ. Өнөөдрийн баривчилгааг зориуд хэвлэл мэдээллээр шууд цацах боломж олгосныг харвал уг үзэн ядалтыг улам дэвэргэх гэсэн мэт. Гэвч Михайлд нэг бодол бий гэдэгчлэн шударга ёс гэх хэн ч өмчилж үл болох том бамбайтай гарч ирсэн Засгийн газрын “толгой”-нуудад ямар нэг бодол байгаа биз ээ.
Ямартай ч энэ баривчилгааны үеэр ХХБ-ны эзэн “сахал” Эрдэнэбилэг гэх нууц ноёнтны нүүр царайг харах боломж олдсон нь олзуурхам. Хүн гэдэг угаасаа л далд,нууц байгаа юмыг харахыг хүсдэг хүмүүс шүү дээ. ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хөрөнгө оруулагч, Улаанбаатар банкны 99 хувийг эзэмшигч, Дарханы төмөрлөгийн үйлдвэр,Төмөртэйн орд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн эзэн, “Монголросцветмет”-ын эзэн, Асгатын стратегийн ордын эзэн, Багануурын цахилгаан станцын эзэн гээд асар олон төрийн өмчийг нууц хуйвалдаанаар авсан түүний царайг харна гэдэг сонирхолтой байлгүй яахав.
Аймаар дээрэмчин мэт хатуун ширүүн царайтай төсөөлөгддөг байсан “сахал” хэмээх Эрдэнэбилэг байдаг л нэг бараан царайтай монгол эр аж. Тиймээ,монгол эр хүний царай.Гэхдээ яах гэж юуны төлөө тийм их хөрөнгийг том эрх мэдэлтнүүдтэй хуйвалдаж авсан бэ гэдэг….?
Баривчилгааны үйл явцаас MPA агентлагийн авсан гэрэл зургууд:
- ХХБ-ны эзэн, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг төрийн өмчит газруудыг нууц хуйвалдаанаар авсан “сахал” Эрдэнэбилэг
- ХХБ-ны ТУЗ-ийн дарга Мөнхбаатар сэтгүүлчдийн хамт.Хавар болоод бүсгүйчүүд гоёж гоодож эхэлжээ.
- “Монголиан коппер Корпорэйшн” ТУЗ-ийн дарга Мөнхбаатар “Манай компани улсаас мөнгө луйвардаж аваагүй. 49 хувийг авсан санхүүгийн баримтуудаа нийтэд дэлгэнэ” гэв
- ХХБ-ны гүйцэтгэх захирал П.Орхон.Тэрбээр 49 хувийг авсан ЗГ-ын хуралдаанд байсан гол хүмүүсийн нэг.
- Гэнэт асар их хөрөнгөний эзэн болсон “Mongolian copper corporation” ХХК-ийн эзэн, 28 настай Пүрэвтүвшин
- Хэдий баривчлагдаж,байцаагдаж байгаа ч өөрийн байр сууриа илэрхийлэх боломжтой нь ардчилсан нийгмийн гайхамшиг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй