
Өчигдөр буюу 3-р сарын 4-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г мөрдөхгүй байх тушаал гаргаж, мөн өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ Путины тушаалын талаар ОХУ-ын ГХЯ Америкийн талд мэдэгдлээ.
Кремлийн албан сайтын мэдээлснээр “АНУ “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г зөрчиж буйтай холбогдуулан Путин энэ тушаалыг гаргажээ”.
Энэ оны 2-р сарын 1-нд АНУ-ын Төрийн департаментын гаргасан мэдэгдэлд “Америкийн тал 2-р сарын 2-ноос эхэлж “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г мөрдөхгүй болсон”-оо зарласан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй