• Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч хуваарьт ажлаа хийж яваад машиндаа дайруулан амиа алджээ

    Хайрга татах ажилд оролцож байсан ахлах ахлагч осолдож нас барсан хэрэг гарсан талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл өнөөдөр хийлээ.

    ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох “Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч Г хүнд даацын авто машинд дайруулан амиа алдсан осол гарсан.

    Ачааны машины жолооч Х болон туслах жолооч ахлах ахлагч Г нар хамт хуваарьт ажил хийж явсан. Өгсүүр газар ачаатай машин хүч алдаж зогссон учраас туслах жолооч бууж ивүүр хийж байсан бололтой. Энэ үед хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан.

    Амиа алдсан ахлах ахлагч Г нь 51 настай эрэгтэй. Үндсэн жолооч Х нь олон жил ажилласан туршлагатай жолооч хүн.

    310 дугаар ангийн бүртгэлтэй тухайн ачааны автомашин хуваарьт ажил буюу “Найман шарга” сувилалын газрын цахилгааны холболтод шаардагдах материалыг тээвэрлэж явсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ