Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр ЦЕГ, АТГ хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэгт тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг авчран шалгаж байна.
-Ар гэр, ажлын байранд нь үзлэг хийсэн юм болов уу?
-Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй