• Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчиллаа

    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан асуудлыг шалгах ажиллагаа эрчээ авлаа. Энэ хүрээнд өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ноцтой мэдээлэл хийн хууль хяналтынханд хандсан.
    Тэгвэл өнөөдөр өглөө Эрүүгийн Цагдаагийн албаныхан томоохон баривчилгаанууд хийлээ. Өнөө өглөө эрт ХХБ-ны хуулийн зөвлөх асан, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан хэмээх Ц.Пүрэвтүвшин хэмээх залууг авчирч байцаасан. Түүний дараа ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг саатуулсан. Тэгвэл ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхоныг мөн баривчлаад байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ